Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хийж хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг” өчигдөр хуралдлаа.

Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд,

  • ОБЕГ-аас боловсруулсан "Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах гурван зорилтод төсөл" хөтөлбөрийн танилцуулга;
  • АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй "Тогтвортой аялал хөгжүүлэх төсөл - Хөвсгөл дэд хүрээнд" бүтээн байгуулалтын танилцуулга;
  • Ханх сум ба Хөвсгөл нуурыг дахин төлөвлөлтийн танилцуулга;
  • Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын талаар танилцуулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцлээ. Мөн Хөвсгөлийн ойг хамгаалах ажлыг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт хариуцуулж, менежментийн төлөвлөгөө гаргахыг үүрэг болгов.

НОК коронавирусийн асуудлаар хуралджээ
НОК коронавирусийн асуудлаар хуралджээ
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.