Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд НЭГЖЛЭГ хийж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд яг одоо прокурорын зөвшөөрөлтэйгээр НЭГЖЛЭГ хийж байна. Бид энэ талаар шууд дамжуулан мэдээлэх болно.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой "алдагдсан боломж"-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Тодруулбал, бүтээн байгуулалтууд удааширч, хойшлогдох болсон шалтгаанд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг ийнхүү шалгуулахаар болсон юм.

Сайжруулах шахмал түлж борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ
Сайжруулах шахмал түлж борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.