БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэл, хуваарилалттай холбоотой мэдээллийг өглөө. Үүнд:
- Цэцэрлэгт бүтгүүлэх хүүхдүүд ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)
-Хэрэв хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой юм.
- Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.
- Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.
- Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээнд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхдэд боломжит сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгохыг анхаарна уу.
- Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 08 дугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.
- Хувийн цэцэрлэгт өгөх гэж байгаа бол хаягаа шилжүүлэх шаардлагагүй.
- Таны хүүхэд ямар цэцэрлэгт хуваарилагдсаныг 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ.