Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цахимжилт болон боловсролын салбарт хийж цахим шилжилтийн талаарх ажлуудын талаар хэлэлцсэн. Энэ талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар УУХҮЯ-тай хамтарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олголтыг цахимд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах мөн цэцэрлэгийн бүртгэл буюу элсэлтийг цахимаар буюу E-Mongolia платформоор авч байгаа асуудлын талаар мэдээлэл өгье.
Төрийн 1200 үйлчилгээ E-Mongolia-гаар дамжин үйлчлэх боломжой болох юм. Ингэхийн тулд бид 600 гаруй үйлчилгээг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна.
УУХҮЯ-тай хамтарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн нээлттэй болгох талаар хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийт 13 мянга орчим лиценз олгогдож байсан. Гэвч уг лиценз хэрхэн ашиглагдаж байгаа нь тодрхойгүй байсан юм. Энэ нь лицензийн наймааны тогтолцоо байдгийг баталсан. Тиймээс Уул уурхайн салбарын хамгийн том асуудал бол лицензийн наймааг зогсоох. Тиймээс лиценз олголтыг цахимд суурилуулан хүнд сурталгүй, авлигагүй олгох боломжийг бий болгож байгаа юм.
УУХҮЯ, ЦХХЯ хамтран 2022 ондоо багтааж, уул уурхайн тусгай зөвшөөрлийг И-Монголиа платформд нэгтгэнэ. Уул уурхайн лицензийг цахимжуулснаар уул уурхайн салбарт байдаг далд наймаанд цэг тавигдана. Цаашдаа уул уурхайн лицензийн аль нь олборлолт, хайгуул эсвэл ашиглалтынх вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр улсын төсвөөс гадуур лицензийн наймаагаар явагддаг тодорхой орлогуудыг татварын эх үүсвэр болгох боломж бүрдсэн цахим шилжилт болно" гэв.