Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аадар борооны улмаас БНСУ-ын Ерөнхийлөгч мягмар гарагийн ажлын өдрийг хойшлуулахыг ҮҮРЭГДЖЭЭ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

БНСУ-д их хэмжээний аадар бороо орсны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болоод буй. Энэ нь сүүлийн 80 жилд тохиолдоогүй үзэгдэл аж. Тиймээс БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл шуурхай хуралдаан зарлаж хуралдуулсан байна.

Тэрбээр Төвийн Сэжон хотод очиж, тэндэх Засгийн газрын хуралдааныг удирдахаар төлөвлөж байсан ч онцгой байдлын үед хяналт тавих төлөвлөгөөгөө цуцалжээ. Ингээд орон нутгийн засаг захиргаа, ойн аж ахуй, гал түймэртэй тэмцэх удирдлагуудад эрсдэл өндөртэй бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, хүний ​​амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Мөн бороо үргэлжлэн орж байгаа энэ үед нийтийн тээврийн үйлчилгээг сэргээхэд шаардлагатай цаг хугацааг харгалзан засаг захиргааны болон төрийн байгууллагуудад мягмар гарагийн ажлын өдрийг хойшлуулахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: Yonhap news

Дэлхийн шатрын тэмцээн: Т.Мөнхзул тамирчин шатрын ИХ МАСТЕР цолны болзол хангалаа
Дэлхийн шатрын тэмцээн: Т.Мөнхзул тамирчин шатрын ИХ МАСТЕР цолны болзол хангалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд