Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шатрын тэмцээн: Т.Мөнхзул тамирчин шатрын ИХ МАСТЕР цолны болзол хангалаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд
Монголын шатрын холбоо

Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангасан тухай Монголын Шатрын холбооноос мэдээллээ.

Тэрбээр уг цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлжээ. Т.Мөнхзул нь 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.

Түүнчлэн тэрбээр 20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болж байна.

Ам.долларын ханш 3178-3195 төгрөг байна
Ам.долларын ханш 3178-3195 төгрөг байна
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.