Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгойгийн албан хаагчид ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн ахмад Б.Пүрэвдорж захирагчтай нэгдүгээр салааны алба хаагчид ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийлээ.

Онцгой байдлын газар, Улсын нөөцийн 109 дүгээр салбар, Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81, 68 дугаар ангиудад байрлуулан, алба хаагчдад хаягдал зайн хор уршгийн талаар мэдлэг олгож, зориулалтын саванд хийж хэвшүүлэн ажиллаж байна.

Хаягдал батерейн савыг хийхдээ гал унтраагуурын амсрыг нь авч, хажуу талд нь 7*3 см.кв хэмжээтэй нүх гаргасан бөгөөд хаягдал батерейг дээд талаас нь, утасны батерейг хажуу талаас нь хийнэ.

Савны дээд талд таг, гадна талыг хуулгаар бүрж хор хөнөөлийн талаар мэдээлэл хэвлэн байршуулснаараа онцлог юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ТАНИЛЦ: 2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-уудын ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ
ТАНИЛЦ: 2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-уудын ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд