Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 954,305 болж нэмэгдлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 157 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 215 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг амны хаалтаа хэрэглэхийг уриалж байна.