Авлигад хамгийн их автсан байгууллагууд ямар байгууллагууд байна вэ гэх судалгааны асуулгад боловсролын байгууллагууд 2018 онд нэлээд өндөр буюу 41 хувьтай эрэмбэлэгдэж байсан бол 2019, 2021 онуудад 8.1-8.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2021 онд гадаад шударга байдал буюу иргэдээс өгч байгаа үнэлгээ сайжирсан үзүүлэлтүүд харагдаж байна. Үүнд, ил тод байдал, хариуцлагатай байдал, иргэдийн хувьд авлигын журмаар асуудлыг шийдвэрлэж болно гэсэн хувь нь буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Харин боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтнуудын үнэлгээгээр хариуцлагатай байдал, дотоод хяналт, удирдах албан тушаалтнуудын манлайлал, үүрэг хариуцлага, үлгэрлэл муудсан гэж үнэлсэн байна. Авлигатай тэмцэх газар ирж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл гомдол хамгийн их хувийг эзэлж байна. Мөн хөрөнгө мөнгөний зарцуулалт, сургалтын чанар, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой, албан бус төлбөр хураамжтай холбоотой гомдол их иржээ.