Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОВЬ-АЛТАЙ: “Алтайн залуус-2022” уулзалтад оролцогчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Говь-Алтай аймаг залуучуудын хөгжлийг дэмжих сарыг тохиолдуулан гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, цус ойртолт ба угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, үнэт зүйл, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх, нийгэм дэх тэдний оролцоог дэмжих зорилгоор “Алтайн залуус-2022” залуучуудын уулзалтыг зохион байгуулахаар болсон. Уг арга хэмжээ нь 2022 оны наймдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Чуулга уулзалтад гэр бүл зохиож амжаагүй малчин залуусыг түлхүү хамрагдуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа аймгийн засаг дарга илэрхийлээд буй.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 01-ээс орон даяар эхэлсэнтэй холбогдуулан оролцогчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах аж.

Ам.долларын ханш 3174- 3210 төгрөг байна
Ам.долларын ханш 3174- 3210 төгрөг байна
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.