АНУ-ын төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчлаад байгаа билээ. Тэгвэл уг айлчлал дуусмагц Тайвань хямралд орно гэж шинжээчид мэдэгдэж байна.
Тухайлбал, БНХАУ Тайваниас хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн мөн элсний нийлүүлэлтээ зогсоож байгаа аж. Энэ талаар БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар болон Хятадын Худалдааны яамнаас мэдээлээд байгаа юм.
Хэдий Бээжин Тайванийн эдийн засагт чиглэсэн арга хэмжээг авах боловч эрх баригчид хариу арга хэмжээг авах юм байна.