Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Гансүх: Намайг ТЕГ-аас терроризмын асуудлаар шалгаагүй. Х.Баттулга руу дайрах акц эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр орой “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэднийг өмнө нь Төв талбайд суулт зарлах үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг санхүүжүүлсэн зэвсгээр хангасан байж болзошгүй хэмээн саатуулснаа тагнуулын байгууллага өнгөрсөн хавар мэдээлж байсан. Мөн А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэгвэл уг асуудалд ҮАБЗ-ийн дарга А.Гансүх дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Х.Баттулга руу дайрах бас нэг улс төрийн зорилготой акц эхэлжээ. Тэр акцийн зохиолд нь би орж байгаа юм байна. Хэдэн залуусыг баривчлах шалтагаа бидэнтэй холбож, пиар явуулж байгаа юм уу. Намайг ямар нэгэн хэрэгт шалгаагүй бөгөөд тэр тусмаа тагнуулын байгууллагаас терроризм зохион байгуулах гэсэн хэргээр шалгаагүй болохыг мэдэгдэж байна. Сүхбаатарын талбай дээр сууж байсан Тусгаар тогтнол хөдөлгөөний залуусыг ч би танихгүй. Ийм үйл ажиллагааг санхүүжүүлэх байтугай, уулзаж байгаагүй болно.

Надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн болон иргэний хэрэг шүүхэд байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

Эцэст нь хэлэхэд 1997 оноос төрд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар 4 жил ажилласан хүний хувьд эрхбиш юу хийх хийхгүйгээ мэднэ. Жич: Гашуунсухайтын төмөр замыг шалгана гэх боловч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг яагаад шалгана гэхгүй байгаа юм бол" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Юн Сок Хён: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт сайн явагдсан учир ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй
Юн Сок Хён: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт сайн явагдсан учир ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.