ШӨХТГ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1125 төгрөг, жижиглэн кг нь 1500 төгрөг, Хүчит шонхор зах дээр кг нь 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
-Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930 төгрөг,
-Миний зах кг нь 2500 төгрөг,
-ИМарт-д кг нь 1580 төгрөг,
-Номинд кг нь 2499 төгрөг,
-Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500 төгрөг,
-Бокс малл кг нь 2500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байгаа аж.
Ирэх жил зоорины төмс дуусч шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ШӨХТГ-с бэлтгэж байна.