Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Хил хаагдсан ч тэг цэгийн чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

БНХАУ-ын Эрээн хотод "Ковид-19" халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдулан түр хугацаанд хилээ хаагаад байгаа юм. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

"2022 оны долоодугаар сарын 30-ны 23 цагт хотын иргэдэд хийсэн ПСР шинжилгээгээр 2 эерэг тохиолдол бүртгэгдсэн. Ийнхүү долоодугаар сарын 31-ний өдөр Шилийн гол аймгийн Халварт өвчинтэй тэмцэх төвийн давтан шинжилгээгээр давтан шинжилгээ авахад дахин батлагдсан.

Үүний улмаас Эрээн хотын хоёр хорооллыг өндөр эрсдэлтэй бүсэд тооцон иргэдээс ПСР шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн шинж тэмдэгтэй 1, шинж тэмдэггүй 2, нийт 3 тохиолдол Эрээн хотод бүртгэгдсэн тул хотын нийтийн үйлчилгээний газруудыг бүрэн хааж, хүнсний дэлгүүрүүд хүргэлтээр үйлчилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тэг цэгийн чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байна" гэв.

Согтуугаар жолоо барих үедээ хүний амь хөнөөгөөд цогцсыг нь зөөжээ
Согтуугаар жолоо барих үедээ хүний амь хөнөөгөөд цогцсыг нь зөөжээ
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.