Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барих үедээ хүний амь хөнөөгөөд цогцсыг нь зөөжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Цагдаагийн байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багийн нутаг “Хашааны гадна эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад 60 настай, эрэгтэй Х нь урьдчилсан байдлаар зам тээврийн ослын улмаас амь хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шалгалтын явцад шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, Хэнтий аймгийн харьяат эрэгтэй, 47 настай О гэгч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ амь хохирогчыг дайрч амь насыг нь хохироогоод улмаар гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор ослын газраас 4 метр орчим зайд зөөвөрлөн, замын хажууд орхисон байсныг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, хэрэгт холбогдсон сэжигтэй этгээдийг дайчлан баривчиллаа.

И.Мөнхжаргалын хуралд МАН-ын хуульч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах хүсэлт гаргажээ
И.Мөнхжаргалын хуралд МАН-ын хуульч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах хүсэлт гаргажээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.