Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Хэв журмын цагдаа, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн жолооч зэрэг албан тушаалын сул орон тоонд ажиллах иргэдийг бүртгэнэ.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны долоодугаар сарын 18-наас наймдугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах аж.
Тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
- Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- Автомашины засвар үйлчилгээ, оношилгоо хийх /цагдаа жолооч/,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолооч/
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
- Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
- Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
- Иргэний үнэмлэх; /.pdf/
- 3 үеийн намтар/.pdf/;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
- Эрүүл мэндийн асуумж /.pdf/
- Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
- "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/ шаардлагатай.