Р.Чингис: Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өчигдөр /2025.12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ талаар Дотоод цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис "Залуу хүүхдүүдийн дунд янз бүрийн харилцаа бий. Бидний хянаж чаддаггүй “хар бүс” гэж байдаг юм. Өчигдрийн асуудалд үнэхээр цочирдлоо. Дүрмийн бус харилцааг ямар ч цэргийн байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно" гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Бид олон аавын хүүхдүүдийг "Эр хүн, эх орны хүү болоосой" гэж хүсдэг учраас дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй

Өчигдрийн хэрэг "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж гарсан гэх мэдээлэл авсан" гэв.

ШУУД: Цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: Цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна
 
С.Эрдэнэболд: Улс төрийн албан тушаалтан хүсвэл шүүхийн институцээс нэг хүн сугалж аваад “Энэ хүнээс өөр сонголт байхгүй“ гэх марзан тайлбар тавьдаг
С.Эрдэнэболд: Улс төрийн албан тушаалтан хүсвэл шүүхийн институцээс нэг хүн сугалж аваад “Энэ хүнээс өөр сонголт байхгүй“ гэх марзан тайлбар тавьдаг
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!