Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сувдмаа: Сармагчны цэцэг өвчин 76 улсад ЭРЧИМТЭЙ ТАРХААД БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Дэлхий дахины нутагшмал бус улс орнуудад тархаад буй Сармагчны цэцэг өвчний талаар ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр "ХӨСҮТ-ийн зүгээс мэдээллийг цаг алдахгүй авч, хариу арга хэмжээ авахаар төлөвлөгөө боловсруулж байна. Энэ өвчин анх өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдсэн. Анх гурван бүсийн улс оронд илэрсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар зургаан бүсийн 76 улс оронд 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ.

Манай улс Номхон далайн баруун бүс нутагт хамаардаг. Номхон далайн баруун бүс нутгаас Австрали улсад анх зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнээс хойш долоон улсад дахин бүртгэгдлээ. Тиймээс зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэхийн тулд арга хэмжээ авч байна. Үүний нэг нь эрсдэлийн үнэлгээг хийж эхлээд байна.

Эрсдэлийн үнэлгээ ДУНД гэж гарсан. Үүнтэй холбогдуулан цэврүүт өвчний талаарх асуумжийг хил гааль болон бусад холбогдох газруудаас авч байна.

Энэ өвчин Европ болон Америк улсад маш эрчимтэй тархаж байна. Тиймээс аль болох дээрх улс орноор аялахгүй байхыг сануулж байна. Гараа тогтмол савандаж угаа, хувийн ариун цэврийг сайтар сахиарай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа" гэлээ.

Нийслэлд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг албадан буулгаж байна
Нийслэлд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг албадан буулгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.