Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Араб гаралтай эгч дүүсийн цогцосыг Сидней хотоос олжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд
CNN

Австралийн Сидней хот дахь орон сууцнаас өнгөрсөн сард нас барсан хоёр эмэгтэйн цогцос олдсон нь Саудын Араб гаралтай эгч дүүс байсныг цагдаагийн байгууллага шалган тогтоосон байна.

24 настай Асра Абдулла Алшели, 23 настай Амаал Абдулла Алсехли нарын цогцсыг зургаадугаар сарын 7-нд олсон бөгөөд тэдний нас барсан шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулсан ч хараахан үр дүнд хүрээгүй байгаа аж.

Эгч дүүс Саудын Арабаас 2017 онд Австралид ирсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн тэдний үхлийн шалтгааныг тодруулах сэжүүр илрээгүйг онцолж, биед нь шарх сорви, гэмтлийн шинж тэмдэг байгаагүй хэмээжээ.

Мөрдөгчид эгч дүүсийн талаарх мэдээлэлтэй хүмүүстэй холбоо тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Сидней дэх Саудын Арабын Консулын газар эл хэргийн талаар Австралийн эрх баригчидтай холбоотой ажиллаж байгаа тухайгаа твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

ХУУЛЬ: Ажилтны хүсэлтээр цалинг нь урьдчилан олгож болно
ХУУЛЬ: Ажилтны хүсэлтээр цалинг нь урьдчилан олгож болно
 
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.