Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ.
Тэгвэл 2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг маргаашнаас буюу 2022.07.28-ны өдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлэх аж.
Өнгөрсөн улиралд 1.136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тодруулбал, нэгдүгээр улиралд нэг сая /1.000.000/ төгрөг болон түүнээс дээш төгрөгийн буцаан олголт авсан 3268 иргэн байгаа бол 20 хүртэлх /20.000/ мянган төгрөг авсан 453.591 иргэн байгаа юм.