МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан иргэд жагсчээ. Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:30 цагт нүүрэндээ баг зүүсэн арав гаруй иргэн ирсэн байсан талаар тэрбээр мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар комедиан Д.Амартүвшин өөрийн твиттер хуудаснаа "Нүүрээ гаргахаасаа ичсэн хэдэн нөхөд Со ахын зуслангийн гадаа жагсжээ. Хүний өмнөөс улаан нүүрээрээ эгцэлж харж чадахгүй байж их том дуутай юмөө. кк Оросын цэргийн сургуультай давхцаж. (Эрх баригчдын өмнө хэзээ ч жагсаж чадахгүй аймхай шантаачид л байгаа)" гэв.
Нээрээ наадмын өмнө би нүүрээ нуусан нөхөрт зодуулаад азаар зугтах гэж бхад нь барьж авсан одоо цадаа дээр явж бгаа. Ямар ч үгийн зөрөөгүй нүүр нүдгүй цохиод авдым бнлээ! Тэр хүн нүүрний маскаа авхуулахгүй гэж милээн үзсэн. https://t.co/iLOhPO09UN
— Amaraaliberty (@amaraaliberty) July 26, 2022