Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй аадар борооны улмаас Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан галт тэрэг зогсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Хүчтэй аадар борооны улмаас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллын цаг хойшилжээ.

Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг Төмөр замын лавлах 1900-1949 утсаар холбогдож авах боломжтой.

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ
Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ
 
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.