Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигатай Тэмцэх Газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2022 оны долдугаар 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 99 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 91 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас долоон гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, зургаан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 15 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Эх сурвалж. Авлигатай тэмцэх газар

Орон сууцны гаднаас унадаг дугуй хулгайлаад баригджээ
Орон сууцны гаднаас унадаг дугуй хулгайлаад баригджээ
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.