Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт 38 настай, эмэгтэй “У” гэгч нь гадны нөлөөтэй гэртээ нас барсан байжээ. Эл хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад амь хохирогчийн хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч хувийн таарамжгүй харьцааны улмаас энэ оны долдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогчийн амь насыг хохироон, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг нуун, хэргийн газрыг орхин явсан байсныг тогтоожээ.
Хэрэгт холбогдогч этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, энэ оны долдугаар сарын 24-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.