Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Улаанбаатар. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ЭДИЙН ЗАСАГ: 0-1 хувийн өсөлттэй намрын ХҮНДХЭН ӨДРҮҮД
ЭДИЙН ЗАСАГ: 0-1 хувийн өсөлттэй намрын ХҮНДХЭН ӨДРҮҮД
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.