Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд анх удаа коронавирусийн халдвар өдөрт 200 мянга давлаа

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Бямба гарагт Япон улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол анх удаа 200,000-ыг давсан байна.

.Нийслэл Токио хотод тухайн өдөр 32,698 халдварын тохиолдол батлагдсан нь гурван өдөр дараалан 30,000 давсан үзэгдэл болжээ. Өмнөх долоо хоногийн Бямба гарагаас 13,000 орчмоор өссөн байна. Бямба гарагт Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказү Мацүно халдвар авсан тухай мэдээ цацагджээ.

Сүүлийн өдрүүдэд Японд цар тахлын долоо дахь давлагаа эрчимжихэд халдварлах чадвар өндөртэй Омикрон вирусийн BA.5 дэд хувилбар голлон нөлөөлж байна.

Бямба гарагт 200,975 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр бүртгэгдсэн өмнөх хамгийн өндөр тоо болох 104,000 тохиолдлоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр долоо дахь давлагаа урьд урьдынхаас илүү хүчтэй байгаа ч хөл хорионы дэглэм тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа Фүмио Кишидагийн засгийн газар мэдэгдэж байна. Бямба гарагаас Токио хотын өндөр настны асрамжийн газрын ажилтнууд, эмнэлгийн ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамруулж эхэлжээ.

Ам.долларын ханш 3157- 3180 төгрөг байна
Ам.долларын ханш 3157- 3180 төгрөг байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.