Залуу тамирчдаас бүрдсэн Монголын дугуйн холбоо /МДХ/-ны дэргэдэх шигшээ багийн тамирчид 7 дугаар сарын 9-10-нд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд найман орны 14 багийн 79 тамирчид оролцлоо. Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж ийнхүү шилдгүүдээ тодруулжээ. Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн ОУХМ С.Түмэндэмбэрэлээр ахлуулсан Монголын багаас уулын бөөн гараат 71 км зайн уралдаанд ОУХМ Б.Идэрболд хүрэл медалийн эзэн болжээ. Мөн багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарч, багаараа хүрэл медаль хүртсэн байна.