Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Батлагдсан нийт тохиолдлын 24.5 хувь нь давтан халдвар авсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх "ХӨСҮТ-д ковид19-ийн халдвартай 328 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хоолой өвдөх, хуурай ханиалгах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг зонхилон илэрч байна. Бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямрал байдлаар шинж тэмдэг илэрч байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "Ковидын халдвар давтан авч буй тохиолдлуудыг судалж байгаа. 24.5 хувь нь давтан халдвар авсан байна. Давтан халдвар халдвар авч буй тохиолдлын хоорондын хугацаа 190 гаруй хоног буюу 6 сар байна. Иймд иргэдийг вакцинд хамрагдах шаардлагатай гэдгийг зөвлөж буй юм.

Өдөр бүрийн батлагдсан тохиолдлуудад тандалт судалгааг хийж байна. 3-4 долоо хоногийн турш халдварын тохиолдлын тоо өндөр бүртгэгдэх хандлагатай байгаа. Тиймээс энэ үед мэргэжлийн төв байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг иргэд олон нийт дагаж мөрдөх хэрэгтэй байна" гэв.

“5-11 настнууд вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш таван сарын дараа бүүстер тун хийлгэх боломжтой“
“5-11 настнууд вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш таван сарын дараа бүүстер тун хийлгэх боломжтой“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.