Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“5-11 настнууд вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш таван сарын дараа бүүстер тун хийлгэх боломжтой“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх сарын 1-нээс 5-11 настнуудыг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулж эхлэх Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.07.22/ ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн эмч н.Байгаль "Өнөөдрийн байдлаар бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Хүүхдийн өвчлөл дундаа 5-11 настнууд 40 хувийг эзэлж байгаа. Дэлхийн 150 гаруй орон хүүхдүүдээ вакцинжуулж хамгаалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны долоодугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, наймдугаар сарын 1-нээс 5-11 настнуудыг вакцинд хамруулах гэж байна.

5-11 настай хүүхдүүд вакцины хоёр тунд хамруулахаас гадна эхний хоёр тунгаа авсан бол бүүстер тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг таван сарын дараа хийлгэх боломжтой гэх зөвлөмжийг гаргасан" гэв.

Н.Сувдмаа: Шинж тэмдэг илрэхгүй бол ойрын хавьтал өөрийгөө тав хоног тусгаарлана
Н.Сувдмаа: Шинж тэмдэг илрэхгүй бол ойрын хавьтал өөрийгөө тав хоног тусгаарлана
 
Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ
Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.