ХӨСҮТ-өөс цаг үеийн асудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр омикроны шинэ хувилбарын үед хийх эмчилгээ, тусгаарлалт зэргийн талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "Энэхүү хувилбар дээр эмчилгээний хувьд бусад хувилбараас онцын ялгаа байхгүй. Эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээнүүдийг хийнэ.
Батлагдсан тохиолдлын идэвхтэй халдвар тараах хугацаа нь 3-5 хоног. Ойрын хавьтал болсон иргэд ямарваа нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа нөхцөлд тав хоног тусгаарлагдах боломжтой. Шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгч, эмчилгээнд хамрагдах боломжтой гэж зөвлөж байгаа" гэв.