Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: Үйлдвэрлэсэн нийт цементийн 75 хувь нь зөвхөн Дарханы замд нийлүүлэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Өнгөрөгч өдрүүдэд “Цемент Шохой” ТӨХК-ийн үйлдвэр эвдэрч, задгай цементийн борлуулалтыг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болсон талаар мэдээлэл гарсан. Эл мэдээллийг “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үгүйсгэж, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл тэрбээр үйлвэрлэж буй цементийн нийлүүлэлтийн талаар "Дарханы зам өдөрт 1850 тн цемент хэрэглэх тооцоог ЗТХЯ Дэд Сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК нь өдөрт дунджаар 2,500 тн цемент үйлдвэрлэх чадвартай. Нийт үйлдвэрлэсэн цементийн 75% орчим нь зөвхөн Дарханы замд нийлүүлэгдэнэ.

Бусад 25% - ийг нь бид айл өрх, жижиг дунд үйлдвэрлэгчдэд нийлүүлж ченжийн саварт хамгийн их өртөж буй тэднийг үнийн өсөлтийн дарамтаас салгахад зориулна.

Иймд бид задгай цементийг бусад хэрэглэглэгчдэд нийлүүлэх боломжгүй болж байна. Нөгөө байгууллагын дотоод нууцад хамаарах тушаалд “задгай цемент олгохгүй” гэдэг үгийн учир ийм буюу. Тэр тушаалыг дотоодын хорлооч ил гаргаад сошиалд Хөтөл эвдрээд зогслоо, цементийн тасалдал бий боллоо гэх балиар хорлонтой хар пиарыг их явууллаа. Үнэ өсгөх гэсэн өөдгүй арга юм. Ченжийн гар хөлүүд компани дотор байсныг энэ үйл явдал харин ил болгосон, тэр нөхөрт хариуцлага тооцсон болно.

Цементийн Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Чулуунцарын үйлдвэртээ төлөвлөснөөрөө 9 сарын 1-ээс өмнө галд тэсвэртэй тоосгоо татаад тавьчихвал ч тэгээд бүр сайхан жигдрээд явчихна. 6 сард нэг удаа сольдог олон мянган тоосгыг огт солилгүй 3.5 жил далагануулсан байдаг юм. Бид ажил аваад 3 сар л болж буйг та мэдэх биз.

Хөтөлийн хувьд ард түмэн нэгдүгээрт, түүний амь нас бүр нэгдүгээрт. Иймд одоо байгаа цементээ 9/1 хүртэл зөвхөн үнийн өсөлтийн эсрэг аянд болон Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлэх болно" гэжээ.

ХУУЛЬ: Туслах малчны цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно
ХУУЛЬ: Туслах малчны цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц