Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхболд хурдан морь болон шилдэг уяачдын тухай өгүүлэх номоо ӨЛГИЙДӨН АВЧЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын дарга асан М.Энхболд суудлаа өгснөөс хойш нам гүм байсан билээ. Тэгвэл тэрбээр морьтон Монголын тухай номоо улсын баяр наадмаар өлгийдөн авсан байна. Тэрбээр энэ талаараа “Миний санаачилгаар “Нэпко” ХХК-аас эрхлэн гаргаж байгаа Морьтны түүхэнд: Хэн нь хэн бэ номоо Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргаж байна. Энэ бүтээл Дэлхийн хамгийн шилдэг номын нэг байх болно” хэмээн жиргэж байсан юм.

Уг ном нь “Британника нэвтэрхий толь”-ийн загварын дагуу бичигдсэн юм байна. Номны агуулгын хувьд Монголын нэрт уяачид, морины зүтгэлтнүүд, шигшмэл хурдан морьдын талаар багтаасан аж. Тодруудбал, тухайн уяачийн төрсөн газар, боловсрол, мэргэжил, гавьяа шагнал, цол, хурдан морь уяж эхэлсэн тухай, хурдан морьдын уралдаан зохион байгуулдаг улс орнууд, Засгийн газрын тогтоолтой уралдаан болон айма, бүсийн уралдаануудын амжилт зэрэг мэдээллийг багцлан багтаасаг байна.

УУХҮЯ: Шатахуун импортлогч компаниудад ямар нэгэн ТАТААС олгоогүй
УУХҮЯ: Шатахуун импортлогч компаниудад ямар нэгэн ТАТААС олгоогүй
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.