Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Дизель түлшинд хөнгөлөлт үзүүлэхгүй, хангамжийг тасалдуулахгүй байхад л АНХААРНА

Огноо
Унших
1 минут 44 секунд

Сүүлийн өдрүүдэд шатахуун, дизель түлшний үнийн өсөлт чиглэлд төрөөс тухайлсан үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна хэмээх асуудлыг иргэд олон нийтийн зүгээс тавьж буй. Иймд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хийсэн хэлцлийн үр дүнд АИ92 бензинийг он дуустал 2390 төгрөгт барихаар болсон. Тэгвэл дизель түлшний нийлүүлэлт, хөнгөлөлт тал дээр салбар яам өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллав гэдэгт тэд хариулт өглөө.

-Дизель түлшний үнийг бууруулах талаар саналыг ОХУ-д тавьсан ч боломжгүй гэх хариу өгсөн-

Дизель түлшний үнэ нь 2018 оноос зах зээлийн зарчмаар зохицуулагдаж ирсэн гэдгийг салбар яамнаас мэдээлэв. Харин үнийг бууруулах саналыг ОХУ-ын Роснефть компанид тавьсан боловч ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор дотоодод борлуулж буй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож байгаа. Иймд үнийг бууруулах боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн аж.

-Дизель түлшний жижиглэнгийн үнэ зах зээлийн үнээс 2 дахин бага өсөлттэй байгаа-

Оны эхэнд дизель түлшний үнэ 705 ам доллар байсан бол 1295 ам доллар болж 83.7 хувиар өссөн. Энэ нь дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840 төгрөгөөс 4030 төгрөг болж 41.9 хувийн өсөлттэй буюу хоёр хувийн өсөлттэй гарсан гэсэн үг юм.

Барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тус салбарын төсөв 273 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тус салбарын төсөв 273 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
 
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй зургаан бөх барилдана
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй зургаан бөх барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.