2022 оны 6 дугаар сард төмсний үнийн өсөлт ямар байгааг танилцуулъя. Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг үзэхэд төмс, хүнсний ногооны үнэ хамгийн өндөр буюу 70.3 хувиар өсжээ.
2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нэг килограмм төмс 1147 төгрөг байсан бол зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2511 төгрөг болсон. Харин өнөөдрийн байдлаар нэг килограмм төмс 4500 төгрөгт хүрч ийнхүү ердөө 6 сарын дотор 3353 төгрөгөөр нэмэгджээ.