Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсны дараа нас барсан. Эл үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголчуудын анд нөхөр, эрхэм хүмүүн Абэ Шинзо таалал төгссөнд гүнээ эмгэнэн харуусаж байна. Энэ хүнд цаг үед түүний хайртай гэр бүл, найз нөхөд, Японы ард түмэнтэй бид сэтгэл зүрхээрээ хамт байх болно" хэмээн эмгэнэл илэрхийлжээ.