Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганхуяг: Хурдан морины сэрвээний өндөр хэмжих үйл явцыг лед дэлгэцээр харуулж, лайв дамжуулна

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улсын баяр наадамд хурдан морьдыг сэрвээний өндрөөр уралдуулахыг хуульчилсанд зарим иргэд шүүмжлэлтэй байсан. Тэгвэл энэ талаар Хурдан морины салбар хорооны дарга, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, генерал Д.Ганхуяг “Баяр наадмын тухай хууль батлагдсан. Ингэснээр хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулна. Нийт таван эгнээгээр морьдыг давхиулна. Зурхай дээр том дэлгэц байршуулж, лайваар шууд дамжуулна. Түүнчлэн Ардын хувьсгалын 100, 101 жил гэсэн пэйж хуудас нээсэн. Иргэд дурын цагтаа ороод уралдааныг ухрааж үзэх боломжтой. Түүнчлэн шилжилтийн үеийг Засгийн газрын дүрмээр зохицуулна гэж шинэчилэн найруулсан хуульд тусгасан" гэлээ.

Баянхонгор аймгийн удирдлагаар ажиллаж байсан Г.Батжаргал, Ц.Отгонбаяр нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
Баянхонгор аймгийн удирдлагаар ажиллаж байсан Г.Батжаргал, Ц.Отгонбаяр нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
 
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн автомашины тоо өсжээ
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн автомашины тоо өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.