Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр өдрийн дотор 4 хүн усанд ОСОЛДОЖ амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 17 секунд

ОБЕГ-аас үер усны аюулаас сэрэмжлүүлэхийг байнга анхааруулж буй. Тэгвэл өнгөрсөн амралтын хоёр өдрийн дотор 4 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Задгай” /Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд/ Хэрлэн голын усанд 1 эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцасаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “7 дугаар худаг” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн хойд зүгт 21 км/-т гэр бүлийн 20 хүн аялж явсанаас 1 том хүн “Хэрлэн” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэн С /45 настай эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усаар 30 км завиар урсаж, 8 удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мэлз хайрхан” гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т “Хэрлэн” голд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 07.03-ны өдрийн 17:10 цагаас эхлэн иргэн Д /26 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат/-ийг “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км-т завьтай урсаж, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Иймд иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Л.Энх-Амгалан: Монгол хэлийг нэгдүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл биш
Л.Энх-Амгалан: Монгол хэлийг нэгдүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл биш
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.