Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Төрийн гурван өндөрлөгийн ХОМ-ийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлоготой гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлж байжээ. Харин 2021 онд буюу Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа орлого нь 169 сая төгрөг болон буурсан гэж мэдүүлсэн байна. Бусад хөрөнгө нь өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал,
-162 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц
-284 сая төгрөгөөр үнэлэгдэх Мотоцикл, Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай.
100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 694 сая төгрөгийн хадгаламж огт өөрчлөгдөөгүй байна. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Түүний өөрийн орлого буурчээ. Тодруулбал, өнгөрсөн жил 250 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол орлого нь 234 сая төгрөг болж буурсан байна. Гэр бүлийн орлого 14 сая төгрөг хэвээр. 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander машинтай. 187 сая төгрөгөөр үнэлэгдэх 177 ямаа, 138 хонь, 75 үхэр, 30 адуу, хурдан удмын 5 адуутай.
97 сая төгрөгийн хадгаламж нь 93 сая болж буурсан. 60 сая төгрөгийн үнэт эдлэл нь 67 сая болж нэмэгджээ.
“Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар
506 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын даргын орлого 60 сая болтлоо буурчээ. Тэрбээр 2017 онд 169 сая, 2018 онд 94 сая, 2019 онд 124 сая, 2020 онд 506 сая, 2021 онд 60 сая гэж мэдүүлсэн байна. Харин гэр бүлийн орлого нь 85 саяас 217 сая болтлоо нэмэгджээ. Нэг тэрбум 175 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай. 80 сая төгрөгийн суудлын жижиг Nissan, Murano машинтай. 2021 оны ХОМ-т 49 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай болжээ. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 188 сая төгрөгийн хадгаламж нь 115 болж буурсан байна.
Мөн 2021 оны мэдүүлэгт 220 сая төгрөгийн зээлтэй болжээ.
"Нэгүн кашмер" ХХК, "Монитор консалтинг групп" ХХК, "Монголиан Силикон Валлей" ХХК-иудад хувь эзэмшдэг.
UBN TEAM