Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар гэж нөхөр Хөгжлийн банкыг шалгах түр хорооны ажилд СААД болж, материалыг нь хоёр жил хав дарсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Хөгжлийн банкны асуудалд саад болж байна. Жишээлбэл, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гэх нөхөр Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороонд нэг ч төгрөг тавьж өгөөгүй. Өөрөө Сангийн сайдаар ажиллаж байсан. Надад энэ асуудал 2020 он хүртэл хамаагүй байсан гэж байна. Материалтай танилцахад харин ч хоёр жил хав дарчихсан. Албан тушаалдаа хайнга хандсан уу, санаатай юу, албан тушаалаа урвуулан ашигласан уу гэдгийг нь мэдэхгүй юм. Ийм нөхдүүд материал уншиж байхад харагдаж л байна" хэмээлээ.

Ч.Хүрэлбаатар: Ж.Сүхбаатар банкуудыг Монголбанк шалгадаг гэдгийг мэддэг болов уу. Сангийн яам нь хянадаг, шалгадаг зохицуулалт дэлхий дээр байхгүй
Ч.Хүрэлбаатар: Ж.Сүхбаатар банкуудыг Монголбанк шалгадаг гэдгийг мэддэг болов уу. Сангийн яам нь хянадаг, шалгадаг зохицуулалт дэлхий дээр байхгүй
 
Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.