Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр "Түр хорооны ажилд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төсвийг нь тавьж өгөхгүй саад учруулж байна. Ер нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкныг шалгасан шалгалтын дүнг хоёр жил дарж, нуусан гэмт хэргийн шижнэтэй нөхцөл байдал илэрсэн" гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Энэ ер нь банкуудыг Монголбанк хянаж шалгадаг гэдгийг мэддэг болов уу. Банкыг Сангийн яам хянадаг, шалгадаг зохицуулалт дэлхий дээр хаанач байхгүй. Хөгжлийн банкыг ч, Төрийн банкыг ч Монголбанк шалгадаг болохоос Сангийн яам шалгадаггүй. Иймээс Монголбанк 2008, 2020 онд Хөгжлийн банканд шалгалт хийсэн" гэсэн байр суурийг илэрхийллээ.