
2022 оны Улсын баяр наадмыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар долоодугаар сарын 11, 12-нд тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. Жил бүрийн наадмын төсөв олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ жилийн Үндэсний баяр наадмын төсвийг 2.3 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ нь сүүлийн 8 жилийн хугацаанд батлагдсан Үндэсний баяр наадмын төсвийн хамгийн бага дүн юм.
"Үндэсний баяр наадмын тухай хуульд наадмыг зохион байгуулах хорооны дарга нь Засгийн газрын аль нэг гишүүн, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна." гэж заасан байдаг. Тэгвэл сүүлийн 11 жилийн хугацаанд Үндэсний баяр наадмыг зохион байгуулсан Нийслэлийн засаг дарга нартай танилцана уу.
"Г.Мөнхбаяр нь 2012-2016 онд Нийслэлийн засаг даргын албан тушаалыг хашиж байсан"
"Э.Бат-Үүл нь 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан"
" С.Батболд нь 2016- 2018 оны хооронд Нийслэлийн засаг даргаар ажилласан"
"Одоогийн Шадар сайд С.Амарсайхан нь 2019-2020 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан"
"Долгорсүрэнгийн Сумъяабазар нь 2020 оноос эхлэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар одоог хүртэл ажиллаж байна"
Мөн Үндэсний баяр наадмын төсөв нь Нийслэлийн төсөвт суутгагддаг.