Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ц.Даваасүрэн гишүүн ҮХЦ-ээ сайн судлаж байгаад мэдэгдэл хийх хэрэгтэй байсан

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Зарим нэг улс төрчид зориудаар, өөрийнхөө авсан мэдээллийг баталгаажуулахгүй ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийг мушгин иргэдэд буруу мэдээлэл өгч байна.

Би хувьдаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэцээ сайн судлаж байгаад мэдэгдэл хийхгүй яасан юм болдоо гэж харамсаж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улс цаашдаа олонхийн тогтолцоогоор явдаг шийдвэр нь буруу байна. Харин хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглах хууль эрх зүйн орчин нь одоо хүртэл байгаа. Үүнийгээ тодорхой болгож эцсийн шийдвэр гарсан юм. Гаргахдаа 9 гишүүн хуралдаж, Их суудлын хурлаараа гаргасан шүү. Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ 2015 оны цэцийн шийдвэр их суудлаараа гарсан гэдэг худал мэдээлэл өгч байна. Тэр бол дунд суудлаар гарсан юм аа. 2016 онд сонгууль эхлэхээс сарын өмнө ҮХЦ дээр шийдвэр гарсан байдаг. Тухайн үеийн эрх барьж байгаа нам болоод зарим нэг улс төрчдийн захиалгын дагуу сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгууль болохын өмнө эрх баригч нам нь өөрсдөдөө зориулж хууль хийдэг. Ингэснээр иргэд ямар сонгуульд орох гэж байгаагаа мэддэггүй.

Яг ийм байдлаар 2016 онд дунд суудлын хурлаар шийдвэр гарсан. Үүнийг нь УИХ хүлээж аваад тогтоол гаргаад 2016 оны сонгууль ердөө сарын дараа мажератор тогтолцоогоор явсан байдаг.

Хуульч н.Үүрцайх бид хоёр 2021 оны арванхоёрдугаар сард иргэний журмаар энэ асуудлыг тавьсан. 2 удаагийн материал өгсөн. Ингэснээр их суудлын хурал Даваа гаригт болж 2016 оны шийдвэр зөвлөмжүүдийг хүчингүй болгосон. Үүнд ямар нэг төр эргүүлэх бодол , төрийн эсрэг хийсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 2016 оны шийдвэр бол дунд суудал буюу 5 хүний бүрэлдэхүүнтжй болсон хурал.

2022 оны шийдвэр бол их суудлын хурлаар буюу 9 хүний бүрэлдэхүүнээр хуралдаж гаргасан шийдвэр юм шүү гэдгийг дахин хэлье. Өнөөдөр Монголын улс төрд цаашдаа энэ улс маань Ардчилсан улс байх юм уу, эсвэл тойргоо угсарчихсан, намынхаа системд найдчихсан ийм хөгшин улс төрчдийн парламент байх юм уу гэдэг дээр шйидвэр гарсан шүү" хэмээлээ.

Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ
Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.