Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ. Тодруулбал, "Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд энэхүү хүнд үеийг даван туулахад эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм.

Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим хүч дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн судалгаанаас тодорхой харагддаг. Хэрэглэгчид эхлээд гар утасны төлбөрөө, дараа нь усны төлбөрөө, тэгээд цахилгааны төлбөрөө мөнгө үлдвэл дулааны төлбөрөө төлөөд байна уу гэх хардлага төрөхөөр байдаг.

Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” халдварт цар тахал гарснаас үүдэн ард иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд эрчим хүчний төлбөр дээр хөнгөлөлт үзүүлсэн. Харамсалтай нь зарим хэрэглэгчдийн хувьд эрчим хүчийг байнга үнэгүй хэрэглэж болох юм гэсэн ойлголтоор хандаж төлбөрөө төлөхгүй байх байдал үүсч байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа, үнэ тарифын хувьд маш хямд эрчим хүчийг хэрэглэж байгааг ойлгож байгаа ч хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөхгүй байгаа нь бид өөрөө өөрсдийнхөө амьдралын тав, тух хөгжлийг зогсоож байна.

Иймд дулааны эрчим хүчний төлбөрөө төлөхгүй байгаа хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээг хуулийн дагуу хязгаарлах нөхцөл байдал үүсч байна.

“УБДС” ТӨХК нь дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг төлбөрөө төлөх хүртэл хугацаанд хязгаарлахаар болж байгаа бөгөөд хязгаарлагдах хэрэглэгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн цахим хуудаснуудад мэдээлэх болно" хэмээжээ.

Хөдөлмөрийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзав
Хөдөлмөрийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзав
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.