Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЦТС: 5 дүүргийн 18690 хэрэглэгчийг цахилгаан хүчдэлээс тасалсан. Ус татарч, аюулгүй байдал хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдлээс сэргийлж зарим өрхүүдийн цахилгаан хэрэглээг хязгаарлаад буй билээ. Тэгвэл Улаанбаатар цахилгаан түгээх станцаас шуурхай ажиллагааны хүрээнд өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд нийт 1094 дэд өртөө, 52071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 694 дэд өртөө, 33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байгаа аж.

Цаашдаа ус татарч, аюулгүй байдал нь хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.

Томоохон хүрээний таслалтуудын байршил:

1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;

2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;

3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;

4. ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;

5. СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор.

УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 6-ны 20 цагаас 7 дугаар сарын 7-ны 08 цаг хүртэлх ээлжинд 201 ажилтан, 8 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

ХАВРЫН ЧУУЛГАН: Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, ХААНА
ХАВРЫН ЧУУЛГАН: Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, ХААНА
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.