Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022.6.29/ дунд суудлын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 92.4, 92.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас иргэн Г.Даваахүү, Ц.Мөнхбат, Б.Мэргэн нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн үндэслэл, шаардлагын хүрээнд үүсгэсэн дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзахаар шийдвэрлэж, магадлал гаргажээ.

Магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийн зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Үндсэн Хуулийн Цэц

Хэмнэлтийн хуулиар 200 гаруй автомашин татан төвлөрүүлжээ
Хэмнэлтийн хуулиар 200 гаруй автомашин татан төвлөрүүлжээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна