Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын тасалбар сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр худалдаалагдана

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 2 секунд

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уулыг дамнасан цэцэрлэгт хүрээлэнтэй болно
 
БИЧЛЭГ: Мьянмар улсын ”КК парк” гэх газар Монгол Улсын иргэд бэлгийн мөлжлөгт худалдаалагдсан нь тогтоогдоод байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.