БНЭУ-д аялж байсан Монгол улсын иргэн С нь өөрсдийгөө цагдаа гэж танилцуулан хоёр этгээдэд дээрэмдүүлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, хохирогч С нь өнгөрсөн ням гарагт найзын хамт Бангалораас Делид ирж, Мажну Ка Тилла гэх дүүрэгт байрлаж байжээ. Тэд Жанпат зах үзэхээр Коннаут Плэйд иржээ. Түүний хамт явсан найз ном худалдаж авч байх хооронд хоёр этгээд ирж хохирогч С-ийн цүнхийг шалгасан байна. Уг этгээдүүд нь өөрсдийгөө цагдаа хэмээн итгүүлж, хуурамч бичиг баримт үзүүлжээ.
Хохирогчийн мэдүүлснээр залилан хийсэн этгээдүүд 100 ам.доллар, 300 евро, 10500 фунт стерлингийн үнэт эдлэл авсан гэжээ. Энэхүү хэргийн тус улсын цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлж, залилан хийсэн байж болзошгүй этгээдүүдийг мөрдөн байцааж байгаа аж.
Эх сурвалж: Hindustan Times
Уг асуудлыг Гадаад Харилцааны яамнаас тодруулахад "Дели дэх элчин сайдын яам уг хэргийг тодруулахаар ажиллаж байгаа" гэдгийг хэллээ.