Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Сонгуулийн тогтолцоо аль нэг хэлбэрээрээ Үндсэн хуульд хатуу заагдах учиргүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж сонгуулийн тухай хууль буюу сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог Монгол Улс цаашдаа сонгуулиуддаа ашиглах боломж нээгдсэн юм.

Тэгвэл уг асуудалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид цөөн зүйлийг тодрууллаа.

-ҮХНӨ-ийн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-МАН-ын бүлгийн хуралдаан 15.00 цагт товлогдсон. Бүлгийн хуралдаанд гишүүд тойрогтоо ажилласан, ҮХНӨ-ийг иргэдэд танилцуулсан асуудлаа танилцуулна. Түүнээс цаашид процесс хэрхэн үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ.

-Таны хувьд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байгаа юу?

-Парламентын гишүүд иргэдээ төлөөлөх чадвартай байх ёстой гэсэн том шалгуур бий. Олон Улсын жишгийг харвал, АНУ гэхэд нэг парламентын гишүүн 30 мянган иргэнийг төлөөлөх тооцоог хийж гаргасан байдаг. Манай улстай ижил орнуудыг харьцуулвал, парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ 1 хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг байна. Гэтэл өнөөдөр манай улсад нэг гишүүн нийт иргэдийнхээ 1.4 хувь орчмыг төлөөлж байгаа нь төлөөллийн ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг. Тодруулбал, парламентын гишүүд төлөөлөгчийнхөө үүргийг чанартай биелүүлж чадахгүй байна. Парламентын гишүүд хэт цөөн байгаагаас болж нэг гишүүнд төвлөрөх эрх мэдэл харьцангуй өндөр болсон. Ингэснээр төрийн ажлын, институт хоорондын зохист харилцаа бий болж чадахгүй, ажил нь хэвийн явагдахгүй нөхцөл бүрдсэн.

Парламентын гишүүн ямар байх ёстой, ямар үүрэг оролцоотой байх, иргэдээ хэрхэн төлөөлөх зэргийг бид түлхүү ярих ёстой.

Дэлхийд парламентын гишүүдийн тоог тогтдог 7 төрлийн аргачлал байна. Энэ аргачлалаар үзвэл гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна.

-Өчигдөр гаргасан ҮХЦ-ийн шийдвэрийг хэрхэн харж байгаа вэ. ҮХЦ хууль зөрчлөө гэж үзэх хүмүүс ч байна?

-Сонгуулийн тогтолцоо гэдэг нь аль нэг хэлбэрээрээ Үндсэн хуульд хатуу заагдах учиргүй зүйл юм. Монгол Улс дэлхийгээс өөр байж болохгүй. Нийгмийнхээ хөгжлийн түвшинд тааруулаад явах ёстой. Харин үүнийг улстөрийн зорилгоор 2012, 2016 онуудад ҮХЦ-ийн шийдвэр гараад хааж байсан. Бүдүүлэг шийдвэрүүд. Харин ҮХЦ өчигдөр зөв шийдвэр гаргасан. Байх ёстой шийдвэр.

Бид олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай улс гэдэг боловч сонгуулиас сонгуульд улстөрийн намуудын өрсөлдөх чадвар буураад байна. Тэгэхээр нэг намын тогтолцоо руу орох нөхцөл байдал үүсэх вий. Эрх баригчид уян хатан, илүү алсыг харсан бодлого баръя гэж байгаа.

Б.Жавхлан: Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум доллар байна
Б.Жавхлан: Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум доллар байна
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.