Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум доллар байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 3 секунд

“Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Энэхүү хэлэлцүүлэгт “Монгол Улсын Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилт” сэдвээр Сангийн сайд Б.Жавхлан илтгэл танилцууллаа.

Тэрбээр "Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум доллар байна. Монголбанкны 2.6 тэрбум долларын зээлийн үлдэгдэл байна. Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум доллар байна. Бусад өрүүдийн хувьд арилжааны банкны зээлийн өр 1.6 тэрбум доллар орчим. ААН-үүд 21 тэрбум. Үүн дотроо Оюутолгой 12.5 тэрбум доллар байна.

Улсын нийт өр гурван удаа огцом нэмэгдсэн байдаг. 2012 онд анх арилжааны зорилготой Чингис бондыг гаргасан. 1.5 тэрбум доллар. Мөн ОУВС-гийн урьдчилсан санхүүжилтийн хөтөлбөрт орох үед буюу 2017 онд нэмэгдсэн. Дараагийнх нь ковидын нөхцөл байдал үүсэх үед буюу 2019 онд төсөвт нэлээн дэмжлэгүүд авсан.

Манай улсын хувьд төсөвт шууд дарамт ирдэг төслүүдэд гадаад зээлийг зарцуулсан. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд гэх мэтчилэн. Гэтэл дэд бүтэц болон бодит эргэн төлөлт хийгддэг дамжуулан зээлүүдэд зарцуулах байсан. Дамжуулан зээлдүүлсэн зээлийн хамгийн их буюу 27 хувь нь барилгын салбарт, 19 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь эрчим хүчний салбарт, 10 хувь нь хувийн хэвшилд олгосон.

2012 оноос хойш долоон бонд гаргасан. Эдгээр бондуудаас зөвхөн Чингис бонд 18 төрлийн төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Бусад бонд нь төсвийн алдагдал нөхөх, өрийн хугацааг уртасгаж, сайжруулахад хэрэгжсэн" гэлээ.

Ногоон нуурын замыг хааж хучилт хийнэ
Ногоон нуурын замыг хааж хучилт хийнэ
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.