Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэхийг ХОЙШЛУУЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

АН-ын бүлэг өнөөдөр АН-ын удирдлагуудтайгаа өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй байжээ. Гэвч хууль санаачилагч бүлгийн хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй, санаачилсан хуулийнхаа танилцуулгыг хийгээгүй тул асуудлыг хойшлуулсан байна.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын удирдлагаас:

1. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Ардчилсан намын Үндсэн дүрэм, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны журмыг тус тус дагаж мөрдүүлэх, зохих заалт, шаардлагуудыг албан бичгээр танилцуулах,

2. УДШ-д бүртгэгдсэн АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гишүүдэд сануулах арга хэмжээ авах,

3. УИХ-ын дэгийн тухай хуулийг санаатайгаар зөрчин, яаралтай горимд ямар ч хамааралгүй асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулсан УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-аас шаардах бичиг хүргүүлэх,

4. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг нэр заан олны өмнө тодорхой гэмт хэргүүдэд хамаатуулан зарласан. Энэ мэтээр УИХ дахь АН-ын гишүүдийг ямар нэг гэмт хэрэгт холбогдуулан, шалгах нэрээр барьцаалж, бүлгийг хагалах бодлогыг явуулж байж болзошгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээ өмнөөлөх, аливаа барьцаанд оруулахгүй хамгаалах зорилгоор УЕП-т албан мэдээлэл авах хүсэлт гаргах гэсэн дөрвөн асуудлыг ойрын үед авч хэрэгжүүлэхээр болсон байна.

С.Эрдэнэ: ҮХНӨ-өөр хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хангах гэж байгаа бол өөрчлөлтөд АН оролцохгүй
С.Эрдэнэ: ҮХНӨ-өөр хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хангах гэж байгаа бол өөрчлөлтөд АН оролцохгүй
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.